• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-06-17 11:27:00    
Бээжингийн олимпийн бамбарыг Үрэмчид дамжуулав

Хятадын Олон Улсын Радио

      Бээжингийн олимпийн бамбарыг 17-ны үдээс өмнө Хятадын баруун нутгийн Үрэмч хотноо дамжуулж эхэлснээр олимпийн бамбарыг ШУӨЗР-ы нутагт дамжуулах арга хэмжээ эхэлсэн байна.

      Мөн өдөр Бээжингийн олимпийн бамбарыг дамжуулах гараа Үрэмчийн Ардын талбайгаас эхлэв. Ёслол эхлэхээс өмнө, талбайд байсан бүх хүмүүс Сычуань мужийн Вэньчуаний хүчтэй газар хөдлөлтөд амь үрэгдсэн хүмүүст нэг минут номхон зогсон гашуудал илэрхийлжээ.

     Үдээс өмнийн 9 цаг 30 минутын үеэр, Бээжингийн олимпийн бамбарыг Үрэмчид дамжуулах арга хэмжээ албан ёсоор эхлэв.

      Бээжингийн олимпийн бамбарыг Үрэмчид 12.48 километрын зайд дамжуулж, зам дагуу Олон улсын их зах, Шинжяны Ардын хурлын ордон зэрэг үзэмжит газраар өнгөрөн, Шинжяны биеийн тамир спортын төвийн баруун талбайд дууслаа. Олимпийн бамбар дамжуулах арга хэмжээнд нийт 208 хүн оролцсон байна. \Урангоо орчуулж, Цэцэн хянав\