Энэ оны 1-5 сар болтол, бүх Хятадын хот суурины үл хөдлөх хөрөнгийн хөрөнгө оруулалт 4 триллион 26 тэрбум 400 сая юаньд хүрч өнгөрсөний адил хугацааныхаас 25.6%-иар нэмэгдэв.
Эдийн засгийн өсөлтийн гол хөдөлгөх хүчин болсон хөрөнгө оруулалтын хөдөлгөх хүчин мөн асар их байж, өсөлт нь өнгөрсөн үеийнхтэйгээ үндсэндээ тэнцэж байна. Бүртгэлээс үзвэл, 1-5 сар хүртлэх байдлаар, Хятад улсын газар эдэлбэрийн нээн хөгжүүлэх хөрөнгө оруулалт триллион шахам юань болж, өнгөрсний адил хугацааныхаас 30 хувь нэмэгдсэн байна.
Ажил төрлийн талаас нь хэлбэл, ашигт малтмал олборлох ажил төрлийн хөрөнгө оруулалтын хэмжээ нь хамгийн их болсон байна. Бүртгэлээс үзвэл, 1-5 сард, Хятадын хэмжээн дэх нүүрс олборлох, өнгөт төмөрлөг олборлох, төмөр хайлуулах зэрэг ажил төрлүүд цөмөөрөө 40 хувь илүү нэмэгдсэн байна.\Буян орчуулж, Пэрлаймаа хянав\
|