Бээжингийн нийслэлийн нисэх онгоцны буудлын нийтийн хоолны компанийнхан 16-ны өдрөөс эхлэн олимпийн наадмын хугацааны нийтийн хоолны аюулгүй байдлын талаар хянан шалгах ажлыг 24 хоног хийж, нийслэлийн олон улсын нисэх онгоцны буудлын доторхи нийтийн хоолны 116 ресторанг бүх талаар шалгах гэж байна.
Төлөвлөгөөний дагуу, хянан шалгах хүрээ хэмжээнд бүх ресторан гуанзыг хамруулж, тэдний хүнсний зүйлийн аюулгүй байдлын эрхлэлтийн ерөнхий байдлыг үнэлж, дараа нь уг шалгалтаа хийхээс өмнө нэлээд их асуудал оршиж байсан гуанз рестораныг гол хүчээ төвлөрүүлэн шалгаж, бүх хянан шалгах ажил 7-р сарын 10-д дуусна.\Пэрлаймаа орчуулж, Буян хянав\
|