Хятадын Гадаад Харилцааны Яамны хэвлэлийн төлөөлөгч хатагтай Жян Юй 17-ны өдөр Бээжинд хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, Чүнь Шяогийн газрын тосны орд нь бүхнээрээ Хятадын бүрэн эрх, ашиг сонирхлын хүрээнд байгаа юм, хамтаар нээн хөгжүүлэхтэй холбоогүй гэжээ.
Зүүн тэнгисийн холбогдох асуудлаарх Хятадын талын ямагтын үзэл баримтлал болон байр суурь өөрчлөгдөөгүй. Уг тэнгисийн зааглалын асуудлын талаар, "дундын шугам" гэгчийг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн Хятадын талын байр суурь өөрчлөгдөөгүй гэж тэр тэмдэглэжээ.
Хятад, Япон Зүүн тэнгисийн асуудлаар удахгүй хэлэлцээр тохиролцох гэж байна гэж Яоны хэвлэл мэдээллийн хэрэгсэл сүүлийн үед мэдээлсэнтэй холбогдуулан Жян Юй ингэж илэрхийлжээ. \О.Дарамбазар орчуулж, Баясгалан хянав.\
|