
Хятадын ГХЯ-ны төлөөлөгч хатагтай Жян Юй 17-нд Бээжинд хэлэхдээ: Японы усан онгоц Дяо Юй дао арлын усан хилд Хятадын Тайваний усан онгоцыг мөргөж живүүлсэн хэргийг Хятадын засгийн газар маш их анхаарч байна. Дяо юй дао арлын ойролцоо усан хилд хууль бус үйл ажиллагаа үйлдэхээ зогсоож, иймэрхүү хэрэг дахин гарахаас сэргийлэхийг Японы талд шаардаж байна гэжээ.\Баясгалан орчуулж, Буян хянав\
|