18-ны үдээс өмнө, Бээжингийн олимпийн ариун галыг Хятадын Шинжяны Уйгарын Өөртөө Засах Районы Каш хотод амжилттай дамжууллаа.
Каш бол Олимпийн бамбарыг Шинжяны Уйгарын Өөртөө Засах Районд дамжуулж байгаа 2 дахь хот юм. Нийт 208 буухиалагч 6.5 км орчим зайд ариун галыг дамжуулсан байна.
Ариун галыг Каш хотод дамжуулж дууссаны дараа, Шинжяны Уйгарын Өөртөө Засах Районы Шигаз, Чанжи хоёр хотод бас ариун галыг дамжуулах ажиллагаа явагдана.\Буян, орчуулж, Пэрлаймаа хянав\
|