Хятадын газар хөдлөлтийн гамшгаас авран туслах ажлыг сүүлийн өдөр Хойд Солонгосын хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон Канадын амбан захирагч өндрөөр үнэлсэн байна.
Хойд Сологосын "Мин жу цосон сонин" 18-ны мэдээндээ: Хүчтэй газар хөдлөлт үүссэний дараа Хятадын нам, засгийн газрын жолоодлоготойгоор Хятадын арми, ард түмэн авран туслах ажилд шуурхай, хатуужилтай оролцож, эв санаа нэгтэйгээр гамшгийн дараахь сэргээн босголтын ажилд оролцож байна гэж тэмдэглэжээ.
Канадын амбан захирагч Мицаёлле жеан орон нутгийн цагаар 17-ны өдөр засгийн газрынхаа өмнөөс Хятадын Вэньчуаний хүчтэй газар хөдлөлтөд үлэмж хүн амь үрэгдсэнд эмгэнэн гашуудаж байгаагаа дахин илэрхийлж, гамшигдсан районы ард иргэдтэй сэтгэл санаагаа хуваалцаж байгаагаа илэрхийлсэн бөгөөд Хятадын газар хөдлөлтийн гамшгаас авран туслах ажлыг өндрөөр үнэлсэн байна. Хятадын газар хөдлөлтийн гамшгийн байдлыг би нягт анхаарсаар байна. Гамшигдсан нутгийн ард иргэд хүндрэл бэрхшээлийг даван туулж, гэр орноо эртхэн байгуулахыг хүсэж байна гэж тэрээр тэмдэглэжээ. \Баясгалан орчуулж Пэрлаймаа хянав\
|