Олимпийн наадмын дараа, Хятадын эдийн засаг мөн сайхан хөгжих болно гэж 17-нд Бээжинд болсон 2008 оны Олимпийн наадмын эдийн засгийн чуулга уулзалт дээр дотоод гадаадын албаны хүмүүс, эрдэмтэн мэргэд илэрхийлцгээсэн байна.
Дотоод гадаадын албаны хүмүүс, эрдэмтэн мэргэд "Олимпийн наадмын дараах Хятадын эдийн засаг" гэсэн сэдвээр халуун хөгжилтэй ярилцсан байна. Тэд Олимпийн наадмын дараа, Хятадын эдийн засаг мөн сайхан хөгжих болно гэж санал нэгтэй үзсэн байлаа.
Эдийн засагч, Хятадын эдийн засгийн тогтолцооны өөрчлөлтийн судалгааны сангийн нарийн бичгийн дарга Фань Ган хэлэхдээ, Олимпийн наадмын дараа, Хятадын эдийн засаг мөн эрүүл сайхан хөгжих бөгөөд чанар нь улам сайжрах болно гэжээ.
Олон улсын олимпийн хорооны зах зээлийн комиссын дарга Хейберг хэлэхдээ, Олимпийн наадам нь Бээжингийг дэлхийн зэрэглэлтэй хот болгож, Хятадыг ч нэн их анхаарал татдаг болгосон нь Хятадын олон улсын хүрээнд нэгдэн орохоо түргэтгэхэд нь ашигтай болсон юм. Ийм нөлөөлөл нь богино хугацаанд дуусахгүй, 10 жил юм уу цаашлаад нэн урт хугацаа үргэлжлэх болно гэжээ.\Э.Цогзолмаа орчуулж, Сайн-Өлзий хянав.\
|