Бээжин, Шанхай, Гуандун, Жянсу зэрэг 19 муж хот нь Сычуаний Вэньчуаний газар хөдлөлтийн дараах сэргээн босголтын ажилд 3 жилийн хугацаатайгаар ажил төрлийн холбоо тогтоон туслуулахаар Хятьадын засгийн газар тогтоосон байна.
Ажил төрлийн холбоо тогтоон туслуулах агуулга болон хэлбэрт: төлөвлөгөөтэй орон тоо хангах, хот хөдөөгийн оршин суугчдын гэр байшинг байгуулж өгөх буюу сэлбэн сэргээх, сургууль, эмнэлэг зэрэг олон нийтийн үйлчилгээний барилга байгууламжийг байгуулах буюу засвар хийх зэрэг агуулга багтаж байна. Эдгээр ажлыг зах зээлийн журмаар хийж, үйлдвэр аж ахуйн нэгжүүдийн хөрөнгө оруулан үйлдвэр байгуулах, эзэгнэлтийн чанартай дэд бүтцийн байгуулалтад оролцох зэргийг урамшуулах зэрэг багтаж байна.\Пэрлаймаа орчуулж, Буян хянав\
|