• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-06-19 10:11:06    
АСЕАН Сычуаньд 174 сая юань туслав

Синьхуа Агентлаг

      Хятад-АСЕАН-ы яармагийн нарийн бичгийн газраас сурвалжлагчийн мэдээлснээр, Одоогийн байдлаар: Хятад-АСЕАН-ы яармагийн АСЕАН-ы улс орнуудын дэмжлэг үзүүлэх худалдааны нийгэмлэг нь Сычуаний гамшигт нэрвэгдсэн районд нийт 174 сая юань болон майхан зэрэг эд бараа хандивласан байна.

      5-р сарын 12-ны өдрийн хүчтэй газар хөдлөлт нь Сычуаньд хүнд ноцтой гамшиг учруулж, АСЕАН-ы улс орнуудын засгийн газар болон ард түмний сэтгэлийг эмзэглүүлж, Хятад-АСЕАН-ы яармагийн АСЕАН-ы улс орнуудын дэмжлэг үзүүлэх худалдааны нийгэмлэг нь төрөл бүрийн арга хэлбэрээр мөнгө төгрөг, эд бараа хандивлах ажиллагаа өрнүүлсэн байна.

      Бүрэн бус бүртгэлээс үзвэл, Бруней, Филиппин, Сингапур, Тайланд, Лаос, Малайзи зэрэг улс орны худалдааны байгууллага болон худалдааны нийгэмлэгийн гишүүд мөнгө төгрөг, эд бараа хандивласан байна.\Буян орчуулж, Пэрлаймаа хянав\