• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-06-19 11:45:31    
Бээжингийн олимпид бүртгүүлээгүй сэтгүүлчдэд үйлчлэх хэвлэл мэдээллийн төв ашиглалтад оров

Синьхуа Агентлаг

     Бээжингийн олимпид үйлчлэхээр бүртгүүлээгүй 10 мянга орчим сурвалжлагчдад үйлчлэх Бээжингийн олон улсын хэвлэл мэдээллийн төв 18-ны өдөр Бээжинд ашиглалтад орлоо.

     Бээжингийн олон улсын хэвлэл мэдээллийн төв нь Бээжингийн Гэ хуа кай юань том зочид буудалд байдаг. Одоо энэ төв нь ажлын туршилт хийх шатандаа байна. 7-р сарын 8-ны өдрөөс Бээжингийн олон улсын хэвлэл мэдээллийн төв нь албан ёсоор Хятадын ба гадаадын сурвалжлагчдад нээлттэй байх болно.

     Эх сурвалжийн мэдээнээс үзвэл, Бээжингийн олон улсын хэвлэл мэдээллийн төв нь Бээжингийн олимп болон Параолимпийн хугацаанд, дэлхийн олон орон болон бүс нутгийн олон улсын олимпид бүртгүүлсэн бичиг баримт авч чадаагүй сурвалжлагч нарыг хүлээн авах Бээжин дэх гол газар юм. Мөн тэмцээний үеэр Бээжин хотын засгийн газрын гадаадад мэдээ мэдээлэл нийтлэх тун чухал таатай орчин юм.\Буян орчуулж, Пэрлаймаа хянав\