Хятад, Япон хоёр тал эрх тэгш зөвшилцлөөр Дорнод тэнгисийн асуудлаар зарчимт нийтлэг ойлголтод хүрсэн байна гэж Хятадын ГХЯ-ны төлөөлөгч хатагтай Жян Юй 18-нд илэрхийлжээ.
Жян Юй хэлэхдээ: Хятад, Япон хоёр тал нухацтай зөвшилцөөд холбогдох тэнгисийн хилийн заагийг тогтоохоос өмнөх шилжилтийн хугацаанд өөр өөрийн хуулийн байр суурийг хохироохгүй байдалд хамтран ажиллахыг зөвшөөрөв. Өнөө хоёр тал 7 хэсэг районыг хоёр талын хамтдаа нээн хөгжүүлэх газраар тогтоож, нэгдсэн хайгуул хийж, харилцан хөнгөлөлттэй зарчмыг мөрдөн, эдгээр районы хэсэгт хоёр талаараа зөвшөөрсөн газрыг сонгон хамтаар нээн хөгжүүлнэ. Бодитой ажлыг хоёр тал зөвшилцлөөр тогтооно гэжээ. \Баясгалан орчуулж, Буян хянав\
|