Дэлхийн банк 19-ний өдөр Бээжинд нийтлүүлсэн "Хятадын эдийн засгийн улирлын тайлан"-д, Дэлхийн эдийн засгийн хөгжил саарч байгаа байдалд Хятадын эдийн засгийн хөгжил ч удааширч байна. Төсөөллөөр энэ жилийн Хятадын эдийн засаг ноднины мөн үеийнхээс 9.8 хувиар өсөн нэмэгдэнэ. Энэ өсөлтийн хурдац нь Хятадын эдийн засгийн тогтвортой хөгжилд ашигтай юм гэж тэмдэглэжээ.
Тайланд тэмдэглэхдээ: Импортын юмны үнэ их хэмжээгээр өссөн нь Хятадын импортлох хэмжээг нэмэгдүүлж, Хятадын худалдааны ашгийг багасгасан байна. Гэвч эдийн засгийн өсөлтийг ахиулах талаар гадаад худалдаанд хөдөлгүүр хүчин болсоор байгаа юм. Үүний зэрэгцээ Хятадын дотоодод хүнсний бүтээгдэхүүн болон сүүлийн үед их хэмжээний бараа болон нефтийн ханш хэт өссөн нь хэрэглээний ханшинд хязгаартай нөлөөлөх болно. Хятадын инфляцийн үзэгдэл аажмаар арилах хандаштай болж байна гэж Дэлхийн банкныхан үзэж байна гэжээ. \Баясгалан орчуулж, Буян хянав\
|