Олон улсын эдийн засаг худалдааны 19-р бизнес уулзалт 19-ний өдөр Хятадын зүүн хойд нутгийн Хэй Лүнжян мужийн Харбин хотод өндөрлөсөн байна. Уг уулзалтын үеэр, гадаадынхантай тохиролцсон олон төрлийн гэрээний нийт хэмжээ нь 10 тэрбум гаруй ам.долларт хүрчээ. 5 хоног болох олон улсын эдийн засаг худалдааны 19-р бизнес уулзалтад Орос, Америк, Япон, Герман зэрэг 60 орон, бүс нутгийн хүмүүс оролцож байна.
"Оросоор гол болгож, Зүүн хойд Азид чиглэн, бүх дэлхийд хандаж, бүх Хятадад үйлчлэх" зорилгоор 1990 оноос эхэлсэн Хятадын Харбин хотноо болсон олон улсын эдийн засаг, худалдааны бизнес уулзалт бол эдийн засаг, худалдааны ерөнхийлсөн чанартай арга хэмжээ юм. \О.Дарамбазар орчуулж, Буян хянав\
|