21-нд орон нутагт болох Олимпийн бамбарын аялалын арга хэмжээг мэдээлэхээр хилийн дотоод гадаадын 50 хүний бүрэлдэхүүнтэй сэтгүүчдийн мэдээлэх групп ТӨЗР-ны төв Лхас орохоор 20-ны үдээс өмнө мордлоо.
Уг группыг дагалдан яваа Төрийн зөвлөлийн хэвлэл мэдээллийн албын албан тушаалтан танилцуулж хэлэхдээ: энэ мэдээлэх групп нь ввс, Рейтер агентлаг, Ассошиэйтед пресс агентлаг, Киодо цусин агентлаг, Сянганы кабелийн телевиз, Аомэнь ри бао сонин зэрэг дотоод гадаадын 29 хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон Синьхуа хороо, төв телевиз, Чжүн гүө ри бао сониныхноор бүрэлджээ.
Сэтгүүчид энэ удаа Лхаст аялахдаа Олимпийн бамбарын аялалын арга хэмжээг мэдээлэхээс гадна Түвдийн нийгмийн тогтвортой байдал, эдийн засгийн хөгжлийн байдлыг сурвалжлан мэдээлэх юм байна. \Баясгалан орчуулж, Буян хянав\
|