ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, Төв хорооны цэргийн зөвлөлийн дарга Хү Жиньтао 20-ны өдөр Рэнь минь ван сүлжээнд холбогдож, сүлжээ ашиглагчидтай ярилцсан байна. Энэ бол Хятадын дээд удирдагч анх удаа сүлжээ ашиглагчтай вэб сайтаар ярилцаж байгаа болно. Энгийн үед чадах хир цаг гаргаж сүлжээгээ ашиглаарай. Интернет бол ардын сэтгэлийг ойлгож, хүн ардын оюун ухааныг нягтруулах хамгийн чухал зам суваг мөн гэж Хү Жиньтао хэлсэн байна.
Хү Жиньтао 20-ны үдээс өмнө Рэнь минь ри бао сонины ажил байдалтай танилцаж, Рэнь минь сүлжээний Чян гүө ярианы тавцанд холбогдсон байна. Хү Жиньтао хэлэхдээ, сүлжээнд холбогдож, сүлжээ ашиглагчидтай ярилцах аз таарсандаа маш баяртай байна гэжээ. Сүлжээ ашиглагчидийн дэвшүүлсэн санал санаачлагад их анхаарч байна гэж Хү Жиньтао бас хэлсэн байна. \Пэрлаймаа орчуулж, Буян хянав\
|