БХАТИХ-ын байнгын хорооны дарга Ү-Бангүө Ази Евопын парламентын түншлэлийн 5-р хуралд оролцсон төлөөлөгчдийн тэргүүн нартай 19-нд Бээжинд уулзав.
Хятад улс бол Ази Европын хамтын ажиллагааны хатуу дэмжигч бөгөөд идэвхтэй оролцогч юм. Энх тайвнаар зэрэгцэн орших 5 зарчмын үндсэн дээр Ази Европын улс орнуудтай найрсаг хаилцаа хамтын ажиллагааг цаашид хөгжүүлж, Ази Европын хамтын ажиллагаанд тус төхөм үзүүлэхээр нааштай чармайхад Хятадын тал бэлэн байна гэж Ү-Бангүө тэмдэглэжээ.
Монгол, Румын, Болгар, Энэтхэг, Пакистан 5 орон Ази Евопын парламентын түншлэлийн хурлын шинэ гишүүн болсонд баяр хүргэж байгаагаа Ү-Бангүө илэрхийлжээ. \Баясгалан орчуулж, Буян хянав\
|