
21-нд Бээжингийн олимпийн наадмын бамбарыг Түвдийн Өөртөө Засах Районы төв Лхаст дамжууллаа. Үүнд 156 бамбарчин оролцсон бөгөөд бас олимпийн наадмын түүхэнд анхдагч нь болох ариун гал бамбарыг нийлүүлэх ёслол хийв.

Бамбар дамжуулалт эхэлхээс өмнө, талбайд байсан бүх хүмүүс 1 минут дуугүй номхон зогсож Вэньчуаний газар хөдлөлтөд нас барсан хүмүүсэд эмгэнэл илэрхийлсэн байна.

9 цаг 15 минутад Түвд үндэстний нэрт уулчин Гомбо бамбар дамжуулах гарааг эхлүүлж, нийт 9.3 км зайд дамжуулав.

Бээжингийн олимпийн наадмын бамбарыг Будлаа ордны өргөн чөлөөнд хүргэсэний дараа тэндээ ариун гал бамбарыг нийлүүлэх ёслол хийв. Бамбарчид Жумуглангма оргилд гаргасан ариун галыг бүх Хятадад дамжуулсан бамбартай нэгтгэж, дараа нь Хятадын баруун нутгийн Хөх-Нуур мужид дамжуулах болно.\Э.Цогзолмаа орчуулж, Г. Сайн-Өлзий хянав.\
|