НҮБ-ын Хүүхдийн сангийн төлөөлөгч В.Тавеау 20-ны өдөр хэлэхдээ, НҮБ-ын Хүүхдийн сан саяхан Хятадын Ганьсүгийн Лүннаний газар хөдлөлтийн гамшигт нэрвэгдсэн районд сургуулийн байр болгон ашиглаж болох 200 ширхэг том майхан, сургачийн 60 мянган цүнх, багшийн 2000 цүнх хандивласан байна гэжээ.
Тэрээр Женевд хэвлэл мэдээллийнхэнд хандан хэлэхдээ, Ганьсүгийн Лүннань район 5-р сарын 12-ны өдрийн хүчтэй газар хөдлөлтөд ноцтой хоиросон байна. Хүчтэй газар хөдлөлтийн дараа хүүхдүүдийг аятай сайхан орчин ахуйгаар хангах нь маш чухал юм. Тусламжийн эдгээр эд бараа тэдний хэвийн амьдрал, сурлагаа сэргээн тайван байдалдаа ороход нь тус дэмжлэг болно гэжээ.
Тавеау хэлэхдээ, НҮБ-ын Хүүхдийн сан үүнээс өмнө Ганьсүгийн Лүннань районд хүүхдийн иж бүрэн хувцас 8000, түргэн тусламжийн 4 тэрэгийг энэ долоо хоногийн энхээр уг гамшигт нэрвэгддсэн районд зөөвөрлөн хүргэсэн гэжээ.\Урангоо орчуулж,Цэцэн хянав\
|