• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-06-21 17:58:05    
Хятадын засгийн газар газар хөдлөлтийн гамшгаас аврахад 54 тэрбум 312 сая юаний хөрөнгө мөнгө зарцуулжээ

Хятадын Олон Улсын Радио

       Хятадын Төрийн зөвлөлийн газар хөдлөлтийн гамшигтай тэмцэн гамшгаас аврах ерөнхий командлах газрын эрх олгосоны дагуу нийтэлсэн мэдээнээс үзвэл, 21-ний өдрийн 12 цагийн байдлаар шат бүрийн засгийн газрын газар хөдлөлттэй тэмцэн гамшгаас аврахад оруулсан хөрөнгө мөнгө 54 тэрбум 312 сая юаньд хүрсэн юм байна. Хятад улс дотоод гадаадын олон салбарын хандивласан хандивын мөнгө төгрөг, эд барааг нийт 46 тэрбум 740 сая юань хүлээн авч, гамшигт нэрвэгдсэн районд зарцуулсан нь 15 тэрбум 649 сая юаньд хүрчээ.

       Иргэдийн засаг захиргааны яамны тайлнаас үзвэл, 21-ний өдрийн 12 цагийн байдлаар, газар хөдлөлтөд амь үрэгдсэн хүний тоо 20-ны өдрөөс 1 нэмэгдэж, 69181 хүнд хүрч, 17 379 хүн саргагүй байгаа юм байна.\Урангоо орчуулж, Э.Цогзолмаа хянав\