Хятадын төв засгийн газраас бүх Хятадын 18 муж хотоор Сычуаний гамшиг гарсан 18 нутгийг туслуулах байрлуулалт хийсэн бөгөөд Хятадын эрүүл мэндийн салбарын гамшиг гарсан нутагт нэгбүрчлэн туслах ажил ч 21-нд бүх талаар эхэлсэн байна.
Хятадын Эрүүл мэндийн сайд Чэнь Жү хэлэхдээ, эрүүл мэндийн салбарын гамшиг гарсан нутагт нэгбүрчлэн туслах үйл ажиллагаагаар дамжуулан гамшиг гарсан нутгийн ард иргэдийн амь насны аюулгүй байдлыг баталгаажуулна гэжээ.
Эмчилгээний нэгбүрчлэн туслах үйл ажиллагааны үүрэг бол, энэ оны 7-р сарын сүүлч болтол, гамшиг гарсан нутгийн шянь, шян, гамшигт дайрагдсан иргэдийг байрлуулсан газар бүхэнд эмчилгээний систем байгуулж, үндсэн эмчилгээний үйлчилгээ хангадаг болгоно. 9-р сарын сүүлч болтол, гамшиг гарсан нутгийн шянь, шян болгоны эмчилгээний түр байгуулалмжуудын байгуулалтыг бүх талаар дуусгаж, эмчилгээний хэвийн дэг журмыг үндсэнд нь сэргээнэ. Энэ оны сүүлч болтол, гамшиг гарсан нутгийн эмчилгээний системийг бүх талаар сэргээж, түр байгуулалмжуудын орон сууц, үндсэн төхөөрөмжүүд, ажил мэргэжлийн хүмүүс зэргийг бүрэн бэлэн болгох зэрэг багтаж байна./Э.Цогзолмаа орчуулж, Цэцэн хянав/
|