Вэньчуаний хүчтэй газар хөдлөлтөөс хойш, энэ газар хөдлөлтөд өнчирсөн хүүхдийг үрчлэн тэжээх гэсэн нийгмийн олон давхаргын идэвхжил маш өндөр байгаа боловч өнчин хүүхдийг үрчлүүлэх тодорхой цагийн хуваар өнөө байхгүй байна гэж Хятадын Сычуань мужийн Иргэдийн засаг захиргааны танхимын албаны хүн 21-ний өдөр Чэндүд илэрхийлжээ.
Сычуань мужийн Иргэдийн засаг захиргааны танхимын Тамгын газрын орлогч дарга Жао Рүпэнгийн танилцуулснаас үзвэл, 21-ний өдрийн байдлаар, өнчин хүүхдийн тоог 1019 гэж Сычуань мужийн Иргэдийн засаг захиргааны танхим тогтосон боловч эдгээр өнчин хүүхдийн дийлэнхийг өвөө эмээ нь юм уу, садан төрөл нь авч явсан учраас иргэдийн засаг захиргааны салбар өнөө өнчин хүүхдийг үрчлүүлэх ямар ч цагийн хуваар тогтоохын аргагүй байгаа юм байна.
Мужийн Иргэдийн засаг захиргааны танхим өнөө ямар ч байгууллага, хувь хүнд өнчин хүүхдийг үрчлүүлэх бүртгэн тэмдэглэх эрх өгөөгүй гэж Сычуань мужийн Иргэдийн засаг захиргааны танхимын орлогч дарга Чэнь Кэфү хэлэв.\Цэцэн орчуулж,Урангоо хянав\
|