• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-06-23 15:01:32    
Хү Жиньтао сүлжээ ашиглагчидтай ярилцав

Хятадын Олон Улсын Радио

      "Рэнь минь ри бао" сонин 23-ны өдрийн гарын үсэг зурсан өгүүлэлдээ тэмдэглэхдээ, Хү Жиньтао вэб сайтаар сүлжээ ашиглагчидтай ярилцаж, ард иргэдийн санасан бодсоноо ярих халуун сэтгэлийг нэн их хөгжөөсөн байна гэжээ.

      Өгүүлэлд тэмдэглэхдээ, 6-р сарын 20-ны өдөр, ХКН-ын Төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга Хү Жиньтао вэб сайтаар сүлжээ ашиглагчидтай ярилцаж, сүлжээ бол иргэдийн сэтгэлийг ойлгох, ард иргэдийн оюун ухааныг нэгэтгэх чухал зам суваг юм, сүлжээ бол залуу хүмүүсийн ажил үйлс юм гэсэн байна. Энэ нь залуу хүмүүсээр гол болгосон Хятадын сүлжээ ашиглагч 200 сая гаруй хүн ардыг гүнээ урамшуулсан байна. Рэнь минь сүлжээний "Улс орноо хүчирхэгжүүлэх тухай яианы тавцан"-д Хятадын дээд удирдах хүмүүс анхаарал хандуулдаг гэснийг сонсоод сүлжээний зурагтай шууд нэвтрүүлэг дуусаад 24 цаг болоогүйгээр энэ тавцанд зочилсон хүмний тоо 8 дахин гаруйгаар нэмэгдэж, ард иргэдийн санасан бодсоноо ярих халуун сэтгэл маш идэвхижсэн байна гэжээ.

      Өгүүлэлд тэмдэглэхдээ, Хятад улсын сүлжээ ашиглагчдын тоо хэмжээ асар их байгаа төдийгүй, тэд нарын санаачилгаасаа улс төрийн амьдралд анхаарал тавьж, оролцох сонирхол нь дэлхийн улс түмний дунд мөн тэргүүн байранд жагсаагдаж байна. Хятадын сүлжээ аажмаар журамжиж, ухаалаг бөгөөд боловсронгуй болоод ирэхийн хирээр Хятадын улс төрийн боловсон байдал ч шинэ алхам хийх болно гэдгийг үүнээс төсөөлж болох юм гэжээ.\Буян орчуулж, Цэцэн хянав\