Өвөр Монголын Бугт хотын Житай газрын ховор элемент, хөнгөн цагааны үйлдвэрлэлийн хувьцаат хязгаарлагдмал компани саяхан БНСУ-д 500 тонн цэвэр хөнгөн цагаан хоолой гаргав.
Сүүлийн жилүүдэд Бугт районы экспортолж байгаа хөнгөн цагаан бүтээгдэхүүний тоо хэмжээ нэлээд их байсаар боловч, ихэнх хэсэг нь анхан бүтээгдэхүүн байсан юм байна. Энэ удаад Бугт нь анх удаагаа хөнгөн цагааны өндөр өртөг бүхий бүтээгдэхүүн экспортолсон юм байна.
Бугт хотын Житай газрын ховор элемент, хөнгөн цагааны үйлдвэрлэлийн хувьцаат хязгаарлагдмал компани нь БНСУ-тай энэ жил 5500 тонн цэвэр хөнгөн цагаан хоолой экспортлох гэрээ байгуулсан юм байна. \Цэцэн орчуулж, Э.Цогзолмаа хянав\
|