Дэлхийн банкнаас Хятадад суугаа төлөөлөгчийн газар 23-нд дэлхийн банкны мэргэжилтнийг урьж, Хятадын хэвлэлийнхэнд хандан, "2008 оны бүх дэлхийн хөгжил банк санхүү"-гийн тайланг нийтэлсэн байна. Уг тайланд тэмдэглэхдээ, Дэлхийн эдийн засаг удааширч байгаа асуудалд холбогдуулан улс орнууд идэвхтэй арга хэмжээ авч хамтаар шийдэн зохицуулах ёстой гэжээ.
Дэлхийн банкны шинэ төсөөллөөс үзэхэд, 2007 онд бүх дэлхийн эдийн засгийн хурд 3.7%-д хүрч байсан бол 2008 онд удаашраад 2.7% болох юм байна.
Хүнс болон эрчим хүчний үнийн өсөлтийн дэлхийн ядуу ард иргэдэд хүндрэл бэрхшээл учруулж байгаад чиглүүлэн, дэлхийн олон талаас НҮБ-ын дэлхийн үр тарианы төсөлд хөрөнгө хурамдуулах дэмжлэг үзүүлэх үйл ажиллагааг богино хугацаанд ахиулах, мөн бас хөгжиж байгаа орнуудад нэн их туслалцаа үзүүлж, ядуу амьдралтай хүн ардыг хамгаалахыг дэлхийн банк санал болгожээ. \Э.Цогзолмаа орчуулж, Г. Сайн-Өлзий хянав.\
|