Хятадын Иргэдийн Засаг Захиргааны Яамны тайланд тэмдэглэснээр, 23-ны өдрийн 12 цагийн байдлаар, Хятад улсын хүлээн авсан дотоод гадаадынхны хандивын мөнгө төгрөг, эд барааны нийт хэмжээ 52 тэрбум 400 сая юаниас давж, дансанд бүртгүүлсэн мөнгө төгрөг, эд барааны нийт хэмжээ 51 тэбрум юаньд хүрч, 17 тэрбум 900 сая юаний эд барааг гамшигдсан районд хүргэсэн юм байна.
23-ны өдрийн 12 цагийн байдлаар, Сычуань мужийн Вэньчуаний хүчтэй газар хөдлөлтийн гамшигт 69181 хүн эндэж, 374171 хүн бэртэж, 18498 хүн сураггүй байгаа юм байна./Хүчит орчуулж, Э.Цогзолмаа хянав/
|