• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-06-24 14:52:42    
Бээжингийн олимпийн бамбарыг Ши-нин хотноо дамжуулав

Хятадын Олон Улсын Радио

      24-ний өдрийн үдээс өмнө, Бээжингийн олимпийн бамбарыг Хятадын Хөх-нуур мужийн Ши-нин хотод ажилттайгаар дамжуулав.

     Мөн өдрийн үдээс өмнийн 8 цагт бамбар дамжуулах ёслол эхэлхээс өмнө, талбайд байсан бүх хүмүүс нэг минут номхон зогсож, Сычуань мужийн Вэньчуаний газар хөдлөлтөд амь үрэгдсэн хүмүст эмгэнэл илэрхийлсэн байна.

     Хөхнуурын Өндөрлөгийн анагаах ухааны шинжлэх ухааны судлалын хүрээлэнгийн дарга, Хятадын Инжнерийн академийн академич, 71 өндөр насан сүүдэр зооглож яваа Ү Тянь-и анхны буухиалагчийн хувиар Олимпийн ариун галыг Ши-нинд дамжуулсан байна. Нийт 219 буухиалагч бамбар дамжуулах ажиллагаанд оролцсон байна.

      24-ний өдрийн үдээс хойш, олимпийн бамбарыг тусгай нисэх онгоцоор Шаньши мужийн Юньчэн хотод хүргэж, 25-ны өдөр, олимпийн бамбарыг Юньчэн хотод дамжуулах болно./Хүчит орчуулж, Цэцэн хянав/