БХАТИХ-ын Байнгын хорооны дарга Ү Бангүө 24-ний өдөр Байнгын хорооны хурлыг даргалан хуралдуулж, Сычуань мужийн Вэньчуаний онц их газар хөдөлөлтийн гамшгаас авран тусалсан болон гамшгийн дараах сэргээн босголтын ажлын байдлын тухай Төрийн зөвлөлийн тайланг сонсож хэлэлцэв.
Ерөнхий сайдын орлогч Хүй Лянюй Төрийн зөвлөлийн өмнөөс тайлан хийж, төвлөрсөн төсвөөс энэ жил 70 тэрбум юань санхүүжүүлэн, гамшгийн дараах сэргээн босголтын сан байгуулж, ирэх хоёр жил цаашид зохицонгуй тохируулалт хийх гэж байна. Гамшгийн дараах сэргээн босголт бол тулгам бөгөөд урт хугацааны үүрэг юм, гурван жил орчмын цагаар энэ үүргийг эхний алхамд биелүүлж, 2011 – 2015 онуудад цаашид бэхжүүлэн хөгжүүлхээр бэлэтгэж байна гэж тэмдэгэлжээ.
Хурлын хэлдэлцэх хэргийн төлөвлөгөөний дагуу, Байнгын хорооны энэ хурал нь Төрийн зөвлөлийн 2008 оны Төвлөрсөн төсвийн төсөвд зохицуулалт хийх төсөл, Төрийн өмч хөрөнгийн тухай хуулийн төсөл, Орчил эдийн засгийн тухай хуулийн төсөл, Гал түймэртэй тэмцэх тухай хуулийн өөрчлөлт оруулсан төсөл зэргийг хэлэлцэх бөгөөд мөн НҮБ-ын "Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрх ашгийн тухай конвенц", Шанхайн хамтын ажиллагааны байгууллалын гишүүн орнуудын урт хугацааны сайн хөршийн найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай гэрээ, Хятад, Алжирын гэмт хэрэгтэн шилжүүлэх болон эрүүгийн хэргийн хууль зүйн туслалцаа үзүүлэх тухай гэрээ зэргийг хэлэлцэн батлах юм байна. \Цэцэн орчуулж, Урангоо хянав\
|