Бээжин хотын Байгаль орчны хамгаалах газрын хэвлэлийн төлөөлөгч Дү Шаожүн 24-ний өдөр Бээжинд хэлэхдээ, Бээжин өнөө олимпийн наадмын хугацааны агаарын чанар сайн байхыг баталгажуулхын төлөө, арга хэмжээ авч, тэрэг унааны удирдлага хамааралтаа эрчимжүүлж байна гэжээ. Тэрээр хэвлэлийн бага хурал дээр танилцуулж хэлэхдээ, өнөө Бээжин хотод 3 сая 200 мянган машин тэрэг байна.
Сүүлийн жилүүдэд Бээжин хотын засгийн газар шинэ машинд улам өндөр стандарт хэрэгжүүлж, хуучин машныг урьдчилан хэрэглээнээс гаргаж, бинзений чанарыг тасралтгүй сайжруулах зэрэг арга хэмжээ авч, Бээжингийн агаарын чанарыг үр ашигтай сайжруулсан байна. Үүнээс гадна, олимпоос өмнө болон олимп, пара олимпийн үед Бээжин хот машин тэргэнд сундгай, тэгш номероор замын хөдөлгөөнд ээлжээр оруулах дүрэм хэрэгжүүлж, замын хөдөлгөөнд орох машин тэргийг өдрө бүр 50 хувиар багасгах болно гэжээ. \Урангоо орчуулж, Цэцэн хянав\
|