Хятадын Төрийн зөвлөлийн хэвлэл мэдээллийн газрын олгосон тоо баримтаас үзвэл, 24-ний өдрийн 12 цагийн байдлаар, Хятад улс дотоод гадаадын нийгмийн олон салбарын Вэньчуаний газар хөдлөлтөд хандивласан хандивын мөнгө төгрөг, эд барааг хүлээж авсан нийт хэмжээ 53 тэрбум юаниас давж, гамшигт нэрвэгдсэн районд олгосон мөнгө төгрөг эд бараа 18 тэрбум 800 сая юаньд хүрсэн байна.
24-ний өдрийн 12 цагийн байдлаар, Хятадын шат бүрийн засгийн газрын газар хөдлөлттэй тэмцэн гамшгаас аврахад оруулсан хөрөнгө мөнгө 54 тэрбум 300 сая юаниас давсан байна.
Төрийн зөвлөлийн газар төдлөлтэй тэмцэн гамшгаас аврах командлалын газын бүрэн эрийн ёсоор мэдээлсэн мэдээнээс үзвэл, 24-ний өдрийн 12 цагийн байдлаар Сычуань мужийн Вэньчуаний хүчтэй газар хөдлөлтөд 69 мянга 185 хүн амь үрэгдэж, 374 мянга 171 хүн бэртэж, 18 мянга 467 хүн саргагүй алга болсон байна. \Урангоо орчуулж, Г. Сайн-Өлзий хянав.\
|