"Өвөр Монголын Улаан-бөх элсэн цөлийг засах төсл"-ийн асуудлаарх Засгийн газрын солилцох баримт бичигт Хятадын Худалдааны Яамны орлогч сайд И Шяожүнь Өмнөд Солонгосоос Хятадад суугаа элчин сайд Шин Жун-сеунтэй 24-ний өдөр өөр өөрийн орны өмнөөс гарын үсэг зурсан байна. Уг баримт бичгийн дагуу, Өмнөд Солонгосын Засгийн газраас уг төслийн хэрэгжилтийг буцалтгүй тусламжийн сая ам.долларын хөрөнгөөр санхүүжүүлнэ.
Өнөөгийн байдлаар, Өмнөд Солонгосын Засгийэн газраас Хятадын Худалдааны Яамаар дамжуулан мод тарьж цөлжилтийг засах салбарт Хятад улсад нийт 8 сая ам.долларын буцалтгүй тусламж хангасан байна. \О.Дарамбазар орчуулж, Пэрлаймаа хянав.\
|