Хятадын терроризмийн эсрэг заан сургалтын чанартай сургууль- Тянжиний " Бинхай 6-р" гэсэн сургууль 24-ээс умард нутгийн Тянжин хотод зохиогдож байна.
Нийгмийг Аюулаас Хамгаалах Яамны сайд Мэн Жянжү Олимпийн наадмын хугацаанд гарч мэдэх терроризмийн эсрэг энэ сургуулийг сонирхон үзсэн бөгөөд олимпийн наадмын талбай заалын аюулгүйн хамгаалалтын ажлыг газар дээр нь шалган үзсэн байна.
Мэн Жянжү хэлэхдээ, олимпийн наадмын үеийн аюулгүйн хамгаалалтын ажлыг сайн хийх, ялангуяа терроризмийг эсэргүүцэх ажлыг сайн хийх бол олимпийн наадмыг амжилттай зохион байгуулахын чухал үндэс суурь болох юм гэжээ.
Энэ сургууль гурван төрлөөр дасгал бэлтгэл хийж, хоёр хоног явагдна.\Пэрлаймаа орчуулж, Буян хянав\
|