25-ны өдрийн үдээс өмнө, Бээжингийн олимпийн бамбарыг Хятадын төв нутгийн Шаньши мужийн Юүньчэн хотод амжилттайгаар дамжуулжээ.
Юүньчэн хотын анхны буухиад Хятадын нэрт гандболч Жан Вэйхүн гүйв. Үдээс өмнийн 8 цагийн үеэр Олимпийн бамбарыг дамжуулах ажиллагаа Юньчэн хотын Наньфэн өргөн талбайгаас гараагаа авсны дараа, нийт 9.8 км зайд 104 бамбарчин дамжуулсан байна.
25-ны өдрийн үдээс хойно, Бээжингийн олимпийн бамбарыг Шаньши мужийн Пиняод шяньд дамжуулж байна. /Хүчит орчуулж, Урангоо хянав/
|