Гуаншигийн дурсгалт зүйлсийн хамгаалалтын төвийн зохион байгуулсан мэргэжилтэний хэсэг болон барилгын анги 26-нд дэлхийн соёлын өв—Дүжяняний Эрванмяод ажиллаж эхэллээ. Газар хөдлөлтийн гамшигт өртсөн районы дурсгалт зүйлсийг авран сэргээх ажил бүх талаар эхэлсэнийг энэ нь харууллаа.
Өнөө гамшигт өртсөн районы 30 мянга гаруй дурсгалт зүйлийг тайван газарт шилжүүлж, эвдэрснийг нь засан сэргээж байна.
Үндэсний дурсгалт зүйлсийн хамгаалалтын газрын бүртгэлд тэмдэглэснээр, Вэньчуаний газар хөдлөлтөд Сычуань, Ганьсү, Шааньши зэрэг 7 муж хотын үндэсний зэрэглэлийн 169 дурсгалт газар адил бус хэмжээгээр хохирсон байна. \Э.Цогзолмаа орчуулж, Г. Сайн-Өлзий хянав.\
|