Хятадын Төрийн зөвлөлийн гишүүн, Нийгмийг аюулаас хамгаалах сайд Мэн Жяньжү 25-ны үдээс хойш Бээжинд олимпийн аюулгүй байдлын хамгаалалтын ажилд газар дээр нь шалгалт хийжээ. Хятадын хэмжээний нийгмийг аюулаас ахмгаалах салбар болон олимпийн аюулгүй байдлын хамгаалалтын салбар нэн эрс шуурхай, хүчин төгөлдөр арга хэмжээ авч, Бээжингийн олимпийн аюулгүй, саадгүй явагдахыг батлах хэрэгтэй гэж тэрээр онцлон тэмдэглэв.
Тэрээр Бээжингийн олимпийн наадмын талбай заалын аюулгүй байдлын хамгаалалтын ажлын байдлыг шалгах үед хэлэхдээ, олимпийн наадмын талбай заалын аюулгүй байдлын хамгаалалтын систем өнөө бүрдэж, аюулгүй байдлын хамгаалалтын төрөл бүрийн ажил саадгүй ахиж байна гэжээ. \Цэцэн орчуулж, Урангоо хянав\
|