Хятад улсын дэд дарга Ши Жиньпин БНАСАУ-д хийсэн албан ёсны найрсаг айлчлал болон Монгол, Саудын Араб, Катар, Йемэнд хийсэн албан ёсны айлчлалаа бүрэн дүүрэн дуусгаад 26-ны үдээс өмнө Бээжинд буцан ирсэн байна.
Айлчлалын хугацаанд, Ши Жиньпин таван орны удирдагч болон олон этгээдийн зүтгэлтэдтэй өргөнөөр ойртолцож, таван ороны удирдагчдад найрсаг харилцаагаа нэмэгдүүлэхийг хүсэж байгаагаа илтгэсэн бөгөөд таван оронтой улс төр, эдийн засаг, соёл, гэгээрэл боловсрол зэрэг салбарт солилцоо хамтын ажиллагаагаа нааштай ахиулахад бэлэн байгаагаа илэрхийлсэн юм. Дэд дарга Ши Жиньпин бас Жиддахад болсон олон улсын эрчим хүчний бага хуралд оролцож, Хятад улсын өнөөгийн олон улсын эрчим хүчний тухай үзэл баримтлалыг тодорхойлсон байна.
Хамт айлчилж явсан Хятадын ГХЯ-ны орлогч сайд Жан Есүй мөн дагалдан айлчилж явсан сэтгүүлчдэд хандан дэд дарга Ши Жиньпингийн энэ удаагийн айлчлалын гол ололт амжилтын тухай хэлэхдээ, Ши Жиньпингийн энэ удаагийн айлчлал бол түний Хятад улсын дэд дарга болсны дараах анхны айлчлал мөн бөгөөд энэ оны манай орны нэг чухал дипломат үйл ажиллагаа мөн гэжээ. \Г. Сайн-Өлзий орчуулж, Э.Цогзолмаа хянав.\
|