26-ны өдрийн 12 цагийн байдлаар, Хятад улсын хүлээн авсан дотоод гадаадын нийгмийн олон салбарынхны хандивласан мөнгө төгрөг, эд барааны нийт хэмжээ 53 тэрбум 900 сая юаньд хүрч, дансанд бүртгэгдсэн нь 53 тэрбум 400 сая юаниас давж, гамшигт нэрвэгдсэн районд өгсөн мөнгө төгрөг, эд барааны нийт хэмжээ нь 19 тэрбум 100 сая юаньд хүрсэн байна гэж Хятадын Иргэдийн засаг захиргааны яамны тайланд тэмдэглэв.
26-ны өдрийн 12 цагийн байдлаар, Сычуань мужийн Вэньчуаний хүчтэй газар хөдлөлтөд 69 мянга 185 хүн амь үрэгдэж, 374 мянга 174 хүн бэртэж, 18 мянга 457 хүн сураггүй болсон байна. \Урангоо орчуулж, Г. Сайн-Өлзий хянав.\
|