• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-06-27 14:41:18    
Амь үэрэгдсэн хүний тоо өөрчлөгдөхгүй байгаа нь газар хөдлөлтийн гамшгийн онцлогтой холбоотой

Синьхуа Агентлаг

       Сүүлийн үед амь үрэгдсэн хүний тооих өөрчлөгдөхгүй байгаа нь газар хөдлөлтийн гамшгийн онцлогтой холбоотой гэж Хятадын Иргэдийн засаг захиргааны яамны хэвлэлийн төлөөлөгч 26-ны өдөр Бээжинд илэрхийлэв.

      Төлөөлөгч хэлэхдээ, газар хөдөлсөн эхний үед илрүүлсэн амь үрэгдсэн хүний тоо олон тул бүртгэлийн тоо хэмжээ түргэн нэмэгдсэн байна. Хожим нь гамшгийн байдал тогтвортой болж, нурхай дороос олсон цогцос болон цөөн тооны хүнд бэртэж нас барсан хүнээс гадна, гамшгаас болж амь үрэгдсэн хүмүүсийг үндсэндээ бүртгэсэн тул бүртгэлийн тоо их өөрчлөгдөхгүй байгаа юм гэжээ.

      Уг төлөөлөгч тэмдэглэхдээ, Вэньчуаний энэ газар хөдлөлтөд сураггүй болсон хүний тоо нэлээд их байна. Үүнд нутгийн хүн бий , гадна газрын хүн ч бий тул таниж тодлох үйл явц хэрэгтэй юм . Өнөө гамшигт нэрвэгдсэн районы шат бүрийн засгийн газар тэрчлэн холбогдох салбарынхан шалган тодлох ажлаа нухцтай хийсээр байна гэжээ. \Урангоо орчуулж, Цэцэн хянав\