• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-06-27 14:46:59    
Сэргээн босголтын ажлын тайланы тухай тогтоол батлав

Синьхуа Агентлаг

       11 дэх сонгуулийн БХАТИХ-ын Байнгын хорооны 3-р хурал 26-ны үдийн хойно Бээжинд өндөрлөв. Хурал нь Сычуань мужийн Вэньчуаний хүчтэй газар хөдлөлтийн гамшгтай тэмцэж, гамшгаас авррэн туслах тэрчлэн сэргээн босголтын ажлын тайланы тухай тогтоол батлан, Төрийн зөвлөлийн дэвшүүлсэн 2008 оны улсын төсөвд хийсэн зохицуулалтын төслийг баталсан байна.

     Уг хурал нь Төрийн зөвлөлийн Сычуань мужийн Вэньчуаний онц хүчтэй газар хөдлөлтийн гамшгаас аврран туслах тэрчлэн гамшгийн дараах сэргээн босголтын ажлын тайланг хэлэлцсэн бөгөөд уг тайланы тухай тогтоол батлав. Тогтоол нь газар хөдлөлттэй тэмцэн гамшгаас авран туслах өмнө нэг хугацааны ажлыг бүрэн нотлон өндрөөр үнэлж, тайланд дэвшүүлсэн гамшгийн дараах сэргээн босголтын ажлын зохицуулалтыг баталсан байна.

       Хурал ньмөн 2008 оны улсын төсөвд зохицуулалт хийх төслийн тухай тогтоол, БХАТИХ-ын Байнгын хорооны баталсан "Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрх ашгийн тухай конвенци", "Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын урт хугацааны сайн хөршийн найрсаг хамтын ажиллагааны тухай гэрээ" зэрэг шийдвэрийг баталсан байна. \Урангоо орчуулж, Цэцэн хянав\