ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны Байнгын хорооны гишүүн, Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд, Төрийн зөвлөлийн Газар хөдлөлттэй тэмцэж, гамшгаас авран туслах ерөнхий командлах газрын Ерөнхий командлагч Вэнь Жябао 26-ны үдээс хойш Ерөнхий командлах газрын 22-р хурлыг даргалан хуралдуулж, гамшгийн дараах сэргээн босголтын ажлын жолоодох санлыг судлав.
Гамшигт нэрвэгдсэн нутгийн ард олны үндэсэн амьдралын нөхцөл болон олон нийтийн үйлчилгээний тоног төхөөрөмжийг түрүүлэн сэргээж, аж үйлдвэр, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн нөхцөл боломжийг түргэн сэргээж, хот суурин хөдөө тосгон, дэд бүтэц болон үйлдвэрлэлийн хүчний байршлыг зүй зохистой зохицуулж, экологийн орчин ахуйг аажмаар сэргээх хэрэгтэй гэж хурлаас тэмдэглэв.
Хурал нь гамшгийн дараах сэргээн босголтын ажлын гол үүргийг байрлуулав. Хот хөдөөгийн оршин суугчдын нурж сүйрсэн орон сууцыг засан сэлбэж, дахин байгуулах ажлыг чухал байранд тавих хэрэгтэй. Ард олны амьдралтай нягт холбоотой сургууль, эмнэлэг зэрэг олон нитйийн үйлчилгээний тоног төхөөрөмжийг сэргээн байгуулах ажлыг түрүүлэн байрлуулах хэрэгтэй. Гамшигт нэрвэгдсэн нутгийн ард олны үндэсэн амьдралыг батлах болон үйлдвэрлэлээ сэргээхэд чухал үүрэг гүйцэтгэх зах зээлийн үйлчилгээний тоног төхөөрөмжийг түрүүлэн дахин байгуулах хэрэгтэй. Гамшгаас сэргийлэн, гамшгийг бууруулах систем байгуулан боловсронгуй болгож, экологийг хамгаалах болон байгаль орчныг засан сайжруулах ажлаа эрчимжүүлж, хүн ам, нөөц баялаг, байгаль орчныг зохицонгуй хөгжүүлэх хэрэгтэй гэж хурлаас шийдвэрлэсэн байна.
Гамшгийн дараах сэргээн босголтын ажил бол урт хугацааны бөгөөд хатуужилтай үүрэг мөн, шинжлэх ухаанчаар төлөвлөж, дэс дараатай ахиулж, газар орын байдлад нь зохицуулан, төрөл зүйл хуваан заан жолоодох хэрэгтэй гэж хурлаас онцолсон байна. \Цэцэн орчуулж, Урангоо хянав\
|