Шянганы засаг захиргааны онцгой районы засгийн газрын урилгаар Хятад улсын орлогч дарга Ши Жиньпин 7-р сарын 6-аас 8-ны өдүүдэд Шянганд ажиллаж, 2008 оны Бээжингийн олимпийн наадам болон параолимпийн морин спортын тэмцээний бэлтгэл ажил болон Шянганы сүүлийн үеийн байдалтай танилцах бонло гэж Шянганы засаг захиргааны онцгой районы засгийн газар 27-нд мэдэгджээ.
2008 оны Бээжингийн олимпийн наадмын морин спортийн тэмцээнийг Шянганд хийх болно. Шянганы засгийн захиргааны онцгой райионы засаг дарга Зэн Иньчуань хэлэхдээ, олимпийн наадам дөхөж ирч байгаа үеэр, төв засгийн газрын удирдагчид олимпийн наадам болон параолимпийн наадмын морин спортын тэмцээний бэлтгэл ажилтай танилцаж, заан жолоодхыг Шянганы ард олон болон онцгой район засгийн газар баярлан угтаж байна гэжээ.
Шянганы засаг захиргааны онцгой районы засгийн газар нь төв засгийн газрын холбогдох байгууллагатай Ши Жиньпингийн Шянган дахь үйл ажиллагааг бодитойгоор зөвшилцөж байгаа юм байна./Хүчит орчуулж, Цэцэн хянав/
|