Өвөр Монголын ӨЗР-ны Хөх-Хотын зохион байгуулсан Хятадын үндэстний барааны 2-р яармаг 9-р сарын 5—8-ны өдрүүдэд Хөх-Хотод болно. Үүнд Хятад, Америк, Европын холбоо, Монгол, Япон, Өмнөд Солонгос зэрэг улс орон газар нутгийн 2000 гаруй аж ахуйн нэгж оролцох юм байна.
Хятадын үндэстний барааны яармаг бол Хятадын үндэстний бараагаар онцлогоо болгосон цорын ганц үзэсгэлэн худалдаа юм. Яармагийн үеэр Хятадын үндэстний болон бусад улс орон газар нутгийн үндэстнүүдийн уламжлалт соёлын бүтээгдэхүүн болон гар урлалын бүтээгдэхүүнийг гол болгон дэлгэн үзүүлэх болно. Энэ удаагийн Хятадын үндэстний барааны яармагт "Интернэт сүлжээгээр явагдах үндэстний барааны яармаг" нь маш онцлог байж, интернэт сүлжээг ашиглан, мальтимедианы техникийг хэрэглэн, Хятадын үндэстний барааны яармагийн "Интернэт сүлжээний үзэсгэлэн"-г амжилттай зохион байгуулж чадсан байна.
Хятадын үндэстний барааны анхны яармаг өнгөрсөн жил Хөх-Хотод амжилттай явагдаж, хөрөнгө оруулалтын 70 гаруй гэрээ тохиролцож, гэрээгээр тохиролцсон мөнгө нь 51 тэрбус юаньд хүрсэн юм. \Э.Цогзолмаа орчуулж, Г. Сайн-Өлзий хянав.\
|