ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны Байнгын хороо 27-ны өдөр хурал хуралдаж, олимпийн наадмын бэлтгэл ажлын эцэсийн шатны гол ажлыг судлан хэлэлцэж байрлуулав. ХКН-ын Төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга Хү Жиньтао хурлыг даргалав.
Өнөө Бээжингийн олимпийн наадам болход сар гаруйн л зайтай байж, бэлтгэл ажил эцэсийн үе шатандаа оров. ХКН болон шат бүрийн засгийн газар Бээжингийн олимпийн наадмын төрөл бүрийн бэлтгэл ажлыг нэн гүнзий, нарийн сайн хийх хэрэгтэй. Нээлтийн ёслол, хаалтын ёслолын бэлтгэл ажлыг чармайн сайн хийх хэрэгтэй. Олимпийн наадмын аюулгүй байдлын хамгаалалтын ажлыг бүх хүчнээрээ эрчимжүүлж, олимпийн наадмын аюулгүй байдлын талаарах олон улсын хамтын ажиллагааг идэвхтэй өрнүүлж, олимпийн наадмыг амгалан тайван зохион байгуулах зорилтыг чармайн биелүүлэх хэрэгтэй. Олон улсын нийтийн дүрэм горимын дагуу гадаадын стгүүлчдийн Бээжингийн олимпийн наадмыг мэдээлэхэд дөхөм үзүүлэх хэрэгтэй гэж хурлаас онцлов. \Урангоо орчуулж, Цэцэн хянав\
|