• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-06-28 15:23:19    
Хөрөнгө оруулалтын том мастер Жим Рогерс Хятадын эдийн засгийг өөдрөгөөр үзэж байна

Синьхуа Агентлаг

      Олон улсын нэрт хөрөнгө оруулагч Жим Рогерс 28-нд Хятадын зүүн өмнөд нутгийн Нань Жин хотноо хэлэхдээ: Хятадын эдийн засаг түр бэрхшээлд учирсан боловч эдийн засгийн их хандлага өөрчлөгдөхгүй. Хятад улс нь мөн л дэлхийн анхаарлыг татсан эдийн засгийн хөгжөөнтэй цогц хэвээрээ байх болно. Хятадын эдийн засгийн хөгжлийг би өөдрөгөөр үзэж байна гэжээ.

      Жим Рогерс бол "куантум фонд"-ын хамтран ажиллагч байсан. Тэрээр Хятадын хөрөнгийн захын хөрөнгө оруулалтын байдлыг задлан шинжлэхээр уригдан ирсэн байна.

      Жим Рогерс хэлэхдээ: Хятадын өөрчлөлт хийж нээлттэй бодлого хэрэгжүүлсэн 30 жилд засгийн газрын шийдвэр үндсэндээ бүр зөв байгаа. Эдийн засаг маш түргэн өсөн нэмэгдэж, нийгэм ч маш түргэн дэвшсэн байна. Энэ нь хятадчуудын амьдралыг өөрчлөв. Хятад хүн маш ажилч хөдөлмөрч, хөрөнгө оруулалтын сонголтыг ч сайн хийж байна гэжээ.

      Сүүлийн үеийн Хятадын хувьцааны биржийн тухай Жим Рогерс хэлэхдээ: Хятадын хувьцааны биржид хөрөнгө оруулах маш их үнэ цэнэтэй болоод байна. Хятадын эдийн засгийн дунд урт хугацааны хөгжлийн хандшаас авч хэлэхэд Хятадын хувьцааны бирж сайн болно гэж баттай үзэх ёстой гэжээ. \Баясгалан орчуулж Э.Цогзолмаа хянав\