• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-06-28 16:39:03    
Цаг уурын өөрчлөлтийг аргацаах хүчин чадавхийн байгуулалтаа бүх талаар эрчимжүүлэх хэрэгтэй гэж Хү Жиньтао илэрхийлжээ

Синьхуа Агентлаг

      ХКН-ын Төв Хорооны Ерөнхий бичгийн дарга Хү Жиньтао 27-ны өдөр хэлэхдээ, цаг уурын өөрчлөлтийг аргацаах хүчин чадавхийн байгуулалтаа бүх талаар эрчимжүүлэх нэн дорвитой бодлого, арга хэмжээ авч, Хятадын болон бүх дэлхийн тогтвортой хөгжлийн үйлсийн төлөө уйгагүй чармайн ажиллах хэрэгтэй гэжээ.

     Дэлхийн цаг уурын өөрчлөлт болон Хятад улс цаг уурын өөрчлөлтийг аргацаах хүчин чадавхийн байгуулалтаа эрчимжүүлэх агуулгаар ХКН-ын Төв Хорооны Улс Төрийн Товчоо 27-ны өдөр нийтийн 6 дахь суралцлага хийсэн байна. Суралцлагыг Хү Жиньтао даргалж, цаг уурын өөрчлөлтийн асуудлын талаар, хөгжсөн улс орнууд юуны өмнө бохир бодис гаргахыг багасгах үүрэг хариуцлага хүлээж, хөгжиж байгаа улс орнуудад хөрөнгө мөнгөний туслалцаа үзүүлэн, техник шилжүүлэн өгөх ёстой гэж Хятад улс зорьж байгаа бөгөөд хөгжиж байгаа улс орнууд хэлбэрэлтгүй хөгжлөөрөө цаг уурын өөрчлөлтийг аргацаах гэсэн хүчин чармайлтаа ахиулах ёстой гэж үзэж байна. Хятадын Засгийн газар цаг уурын өөрчлөлтийг аргацаах үндэсний төсөл боловсруулан тогтоож, цуврал бодлого, арга хэмжээнүүд авч, холбогдох ажлын талаар тодорхой үр дүнд хүрсэн гэж тэмдэглэжээ.

     Бүх шатны намын хороод, Засгийн газар цаг уурын өөрчлөлтийн асуудлыг аргацаах явдлыг эдийн засаг, нийгмийн хөгжлийн төлөвлөгөөндөө оруулж, эрчим хүч хэмнэн бохир бодис гаргахыг багасгах олон түмэнч ажиллагааг гүнзгий өрнүүлж, "10-р 5 жил"-ийн төлөвлөгөөнд тогтоосон эрчим хүч хэмнэх, бохир бодис гаргахыг багасгах зорилтод тухайлбал 2010 он гэхэд дотоодын үйлдвэрлэлийн нэгж тутмын эрчим хүчний зарцуулга болон гол гол бохир бодсын нийт гаргалтыг 2005 оныхоос тус тус 20 орчим хувь,10 хувиар бууруулах гэсэн зорилтод хүрэх хэрэгтэй гэж Хү Жиньтао онцолсон байна. \О.Дарамбазар орчуулж, Баясгалан хянав.\