• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-06-28 16:57:17    
"Шувууны үүр" албан ёсоор ашиглалтад орлоо

Хятадын Олон Улсын Радио

      Хятадын шувууны үүр хэлбэртэй үндэсний биеийн тамирын ордон нь 4 жил гаруйн бариж байгуулах явцыг өнгөрүүлээд 28-ны өдөр албан ёсоор ашиглалтад орсон байна. Энэ нь дэлхий дахины хамгийн их болд бүтэцтэй барилга хятад хүний гараар цогцлогдсоныг харуулж байна.

      Хятадын шувууны үүр хэлбэртэй үндэсний биеийн тамирын ордон бол 100 мянган хүний багтаамжтай бөгөөд 29-р олимпийн наадмын гол талбай юм.

      Уг биеийн тамирын ордны үзэгчдийн индэр нь дээр, дунд, дор гэж гурван давхар байж, дотроо үзэгчдийн харааг халхалах ганц ч тулгуургүй юм. Хятад улсын бие даан судлан үйлдсэн 110 мянган тоннын тусгай ган болд нь энэхүү шувууны үүр хэлбэртэй асар том барилгыг амжилттай тулан сүндэрлүүлж байгаа юм.

     Эх сурвалжийн мэдээнээс үзвэл, Бээжингийн олимпийн наадам, Параолимпийн наадмын нээлтийн ёслолыг энэ "Шувууны үүр"-т үйлдэх юм байна.\Буян орчуулж, Э.Цогзолмаа хянав\