28-ны өдрийн 12 цагийн байдлаар, Хятадын шат бүрийн Засгийн газруудаас газар хөдлөлттэй тэмцэн гамшгаас аврах ажилд оруулсан нийт хөрөнгө мөнгө нь 54 тэрбум 700 сая юаниас давсан байна. Үүнд төвлөрсөн санхүүээс оруулсан хөрөнгө мөнгө нь 49 тэрбум 600 саяас давж, орон нутгийнх нь 5 тэрбум 100 сая юаньд хүрчээ.
28-ны өдрийн 12 цагийн байдлаар, Хятадын Вэньчуаны хүчтэй газар хөдлөлтөд 69188 хүн эндэж, 374177 хүн бэртэж, 18440 хүн сураггүй болсон байна.\Буян орчуулж, О.Дарамбазар хянав.\
|