• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-06-29 15:44:13    
Бээжингийн олимпийн наадмын бамбарыг Ниншяд дамжуулж байна

Хятадын Олон Улсын Радио

     29-ний өдөр Бээжингийн олимпийн наадмын бамбарыг Хятадын баруун хойд нутгийн Ниншягийн Хотон Үндэстний Өөртөө Засах Районд дамжуулах анхны өдрийн ажиллагаа амжилттай өндөрлөв.

     Уг ажиллагаа нь Ниншягийн Хотон Үндэстний Өөртөө Засах Районы Жүнвэй хотод болсон байна. Өглөөний 8 цагийн үеэр, гарааны ёслол Ша Бөтөү үзэмжит районд болж, Хятадын нэрт зохиолч Жан Шяньлян анхны бамбарыг дамжуулсан байна. Бээжингийн олимпийн наадмын бамбарыг орон нутгийн нэрт үзэмжит газруудаар дамжуулж, хамгийн эцэст нь Жүнвэй хотын соёлын өргөн талбайд хүргэжээ. Сүүлчийн бамбарыг Хятадын баруун хойд нутгийн цаасны үйлдвэрийн нэрт эзэн Лю Цүнши дамжуулж, хүлст ариун галыг асаасан байна.

     Бээжингийн олимпийн наадмын бамбарыг Жүнвэй хотод 17.96 км-ын зайд дамжуулаад нийт 208 бамбарчин оролцжээ.

     Мөн өдрийн Бээжингийн олимпийн наадмын бамбар дамжуулах гарааны ёслол дээр, уг ажиллагаанд оролцсон бүх хүмүүс Вэньчуаний хүчтэй газар хөдлөлтөд эндсэн хүмүүсийг дурсаж нэг минут номхон зогсож гашуудал илэрхийлсэн байна. Бамбрчид болон Жүнвэй хотын нийгмийн олон салбарынхан газар хөдлөлтийн гамшигт нэрвэгдсэн нутаг районд мөнгө хандивлах ажиллагаанд идэвхтэй оролцжээ.

     6-р сарын 30-наас 7-р сарын 1-нийг хүртэл, Бээжингийн олимпийн наадмын бамбарыг Ниншягийн Хотон Үндэстний Өөртөө Засах Районы Үжүн хотод дамжуулна. \Буян орчуулж, О.Дарамбазар хянав.\