• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-06-30 11:04:27    
Дэлхийн бэлчээр нутаг болон тал нутгийн асуудлаарх их хурал Өвөр Монголд эхэллээ

Хятадын Олон Улсын Радио

      2008 оны Дэлхийн бэлчээр нутаг болон тал нутгийн асуудлаарх их хурал 29-нд ӨМӨЗР-ны төв Хөх-Хотод эхэллээ. Энэ их хурал нь "Дэлхийн бэлчээр нутгийн олон талын ашиг шимийг өөрчлөн сайжруулж байна" гэсэн уриан дор явагдаж байна.

      Хятадын Ерөнхий сайдын орлогч Хүй Лянюй их хуралд баярын захиа илгээж, Хятад улс тал нутгийн эрдэм шинжилгээний олон улсын тэргүүний үзэл санаа болон технилогийг суралцаж, Хятадын тал нутгийн эдийн засгийн нэмэгдлийн хэлбэр, тал нутгийн мал аж ахуйн үйлдвэрлэлийн хэлбэр, малчин тариачдын амьдралын хэлбэрийг өөрчлөхөө түргэтгэж, үйлдвэрлэлээ хөгжүүлж, амьдарлаа баяжуулж, сайн сайхан орчин ахуйтай байх соёлч боловсон хөгжлийн замыг баримталж, тал нутгийн тогтвортой хөгжлийн хүчин чадлыг нэмэгдүүлэхийг баримтлана гэж тэмдэглэжээ.

      Энэ удаагийн их хурал 7-р сарын 5 хүртэл үргэлжилнэ. Үүнд 70 гаруй улс орон, газар нутгийн эрдэмтэн мэргэжилтнүүд оролцож байна. Эдгээр эрдэмтэн мэргэжилтнүүд Хятадын баруун нутгийн бэлчээрийг өөрчлөн сайжруулах болон ашиг шимийг нь хүртэх, дэлхийн сэрүүн бүсийн бэлчээрийг хамгаалах болон малчин тариачдыг техникийн бэлтгэл дамжаанд хамруулах зэрэг асуудлыг судалж байна. \Э.Цогзолмаа орчуулж, Цэцэн хянав \