• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-06-30 16:17:22    
17923 аж үйлвэр газар хөдлөлтийн гамшигт өртжээ

Синьхуа Агентлаг

     Хятадын Аж Үйлдвэр, Мэдээлэлжилтийн Яамны сайд Ли И Жүн 30-ны өдөр Бээжинд танилцуулж хэлэхдээ, 6-р сарын 25-ны өдрийн байдлаар Хятадын Сычуань, Шаньши, Гансу гурван мужийн газар хөдлөлтийн гамшигт өртсөн аж үйлдвэр 17 мянга 923-д хүрч, эдийн засгийн шууд хохирол нь 104 тэрбум 800 сая юаниас давж, эдийн засгийн бусад гарз хохирол нь 83 тэрбум шахам юаньд хүрсэн байна гэжээ.

      Сычуань мужийн орлогч дарга Ли Чэн Юний танилцуулснаар, газар хөдлөлтийн гамшигт хүнд нэрвэгдсэн район болсны хувьд одоо Сычуань мужийн гамшигт өртсөн төрийн өмчийн аж үйлдвэр болон 5 сая юаний орлоготой төрийн өмчийн бус аж үйлдвэрийн 82 хувь нь үйлдвэрлэлээ бүгдийг буюу хэсэг бүлгээр нь сэргээгээд байна. \Гэрэлт орчуулж, Буян хянав\